About
Dolgion's privacy & policy
Хэрэв та :
“Dolgion” цахим хуудсанд нэвтэрсэн
“Dolgion” цахим хуудаснаас мобайл аппликэйшн татаж авсан
“Dolgion” цахим хуудсанд гишүүнээр бүртгүүлсэн
Эсвэл “Dolgion” цахим хуудасны бусад үйлчилгээнд хамрагдсан бол манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэх үзэх ба нь “Dolgion” платформ болон хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулсан доор заасан нөхцөлүүдийг зөвшөөрсөн гэж үзнэ.
Та Dolgion Үйлчилгээнд гишүүнээр бүртгүүлсэн хугацаанаас эхлэн энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсанд тооцоно .
Хэрэв та доорх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй бол “Dolgion” цахим хуудас, аппликэйшн зэргийг ашиглахаас татгалзаж, бусад үйлчилгээ хүлээн авахаас татгалзана уу.
Ерөнхий зүйл

1. “Dolgion” платформд нэвтрэн орсон, татаж авсан эсвэл бүртгэлтэй хэрэглэгч /цаашид “Хэрэглэгч” гэх/-ийг веб сайтад нэвтрэн орох, гар утасны аппликейшн татаж авах болон түүнд бүртгүүлэх, бүтээгдэхүүнүүдээс худалдан авалт хийхээс өмнө уншиж танилцан, хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
2. Энэхүү нөхцөлийн хэрэгжилтэд “Dolgion” платформыг хөгжүүлэгч “Пинк киви” ХХК /цаашид “Компани” гэх/ болон Хэрэглэгч хамтран хяналт тавина.
НЭГ. Үйлчилгээ

1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь платформын бүх хэрэглэгчдэд, мөн түүнчлэн контент бүтээгч, эзэмшигчдэд хамаарна.
2. “Dolgion” платформд бүртгүүлж болох хэрэглэгчийн насны доод хязгаар 13 нас юм.
3. “Dolgion” платформ нь Web, Android, iOS-уудыг дэмждэг болно.
4. Хэрэглэгчдийн хоорондын гүйлгээг DD хэмээх урамшууллын оноогоор (цаашид “DD оноо” гэх) дамжуулах бөгөөд хэрэглэгч дансаа манайхаас гаргасан DD онооны картуудаар дотоодын болон гадаадын төлбөрийн картаараа цэнэглэх боломжтой.
5. Хувь хүний нэр хүндэд халдсан контент болон хэрэглэгчийг мэдээллэх.
6. Хүүхдийн эрхэд халдсан бол мэдээллэх.
7. "Контент" гэдэгт хэрэглэгч нь манай системд нэвтэрсэн, нэвтрээгүй аль ч байдлаар үзэж, харж, сонсож буй текст, програм хангамж, скрипт, график, зураг, дуу, хөгжим, видео, дуу дүрс бичлэгийн хослол, интерактив функц болон бусад материалууд багтана. “Үйлчилгээ” гэдэг нь “Dolgion” цахим хуудас, аппликэйшнаар дамжуулан санал болгож буй бүх бүтээгдэхүүн, программ хангамж, үйлчилгээ юм.
8. Та өөрийн данс, нэвтрэх нэр болон нууц үгийг чандлан хадгалах үүрэгтэй ба бусдад дамжуулах, бусад байдлаар гуравдагч этгээдэд ашиглуулах эрхгүй болно. Хэрэв Та нууц үгээ алдсан, дансаа хакердуулсан зэрэг асуудал гарвал компани хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ талаар Та яаралтай компанийн хэрэглэгчийн албанд болон өөрийн картыг гаргагч банкандаа мэдэгдэж дансаа хаалгах үүрэгтэй. Таны дансаар захиалсан бүх Үйлчилгээний хариуцлагыг Та дангаар хүлээх болохыг анхаарна уу.
9. Гишүүн болохоос өмнө тухайн Үйлчилгээний үнэ, контентын агуулга болон хэмжээ, бусад холбогдох нөхцөлтэй нь та сайтар танилцсан байх шаардлагатай ба жишээлбэл Контент үзэхэд тодорхой төхөөрөмж шаардлагатай, газар зүйн хязгаарлалттай, эсхүл насны хязгаартай зэрэг нэмэлт нөхцөл байж болохыг анхаарна уу.
10. Бүртгэлтэй хэрэглэгч нь “Dolgion” болон контент бүтээгчдийг (цаашид “Контент бүтээгч” гэх) дэмжин оролцох боломжтой бөгөөд, түүнээс гадна өөрөө контент бүтээснээр Контент бүтээгч болох эрхтэй бөгөөд өөрийн аккаунт болох сувгийг үнэ төлбөргүйгээр болон төлбөртэйгээр цацах эрхтэй.
11. Үйлчилгээгээ Танд тогтмол хүргэхийн төлөө Dolgion нь хүчин чармайлт гарган ажиллана. Гэвч гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, тоног төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэлт, цахим орчны бусад эрсдэлээс шалтгаалан Үйлчилгээ тасалдаж болно. Хэрэв ямар нэгэн тасалдал гарсан тохиолдолд Dolgion нь Үйлчилгээгээ яаралтай сэргээхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана.
12. Контентийг үзэх чанар нь Таны хэрэглэж буй төхөөрөмж, оршин буй газар, интернет холболтын хурд, тухайн Контентийн формат зэрэг олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байж болохыг анхаарна уу.
13. Dolgion нь гуравдагч этгээд болох Контент бүтээгчдийн цацаж, оруулах контентын агуулга, санаа зэргээс үүсэх асуудал, үр дүнг хариуцахгүй болно.
14. Хэрэв санамсартай болоод санамсаргүй байдлаар цахим хаягаа буруу бүртгүүлж тус үйлчилгээг ашиглаж байх явцдаа нууц үгээ мартсан эсвэл алдсан тохиолдолд хэрэглэгчийн эрхийг дахин сэргээх боломжгүй.
ХОЁР. Оюуны өмч

1. Зөвхөн тухайн Контентийг бүтээгч буюу оюуны өмч эзэмшигч нь Контенттой холбоотой бүх оюуны өмчийн эрхийг эзэмших боловч, Долгион систем болоод Пинк Киви XXК-ийн эзэмших олон нийтийн сувгаар дамжуулах эрхийг Контент бүтээгч нь Пинк Киви XXК-д үнэ төлбөргүйгээр олгоно.
2. Танд зөвхөн тухайн Үйлчилгээний төрөлд заасан нөхцлөөр, ашгийн төлөө бус зорилгоор, хувийн хэрэгцээнд тухайн Контентийг үзэх эрх олгогдоно. Та Контентийг бүрэн буюу хэсэгчлэн хуулбарлахгүй, олшруулахгүй, дамжуулахгүй, интернет буюу олон нийтийн хэрэгсэл ашиглан бусдын хүртээл болгохгүй, бусад байдлаар гуравдагч этгээдэд үзэх боломж олгохгүй байх үүрэгтэй.
3. Dolgion-ийн цахим хуудас, мобайл аппликэйшн, Үйлчилгээнд зориулсан бусад платформд зөвшөөрөлгүй нэвтрэх, компьютерийн вирус, бусад төрлийн програм хангамжийн арга замаар Үйлчилгээнд саад учруулах, Контент буюу бусад мэдээ мэдээллийг хууль бусаар татаж авах, ашиглах, бусад байдлаар Dolgion-ийн үйл ажиллагаанд нөлөөлөхийг хатуу хориглоно.
4. Оюуны өмч, зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд контент бүрийн гарах эрх газарзүйн байршлаас хамааран харилцан адилгүй байна.
ГУРАВ. Системээр дамжуулах дараахь хориглосон зүйлсийг түгээх, мэдээллэхийг хориглоно.

1. Хэрэглэгч нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5, 7-д заасан зар сурталчилгаа;
2. Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн 10.1-р зүйлд заасан хүнсний бүтээгдэхүүн, нэмэлт тэжээлийн зар сурталчилгаа;
3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 4.1, 4.2, 4.3, 4.4-д заасан хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэлийг хэрэглэгч нь санаатайгаар системээр олон нийтэд түгээх, мэдээллсэн тохиолдолд системийн эзэмшигч буюу Пинк Киви XXК нь хариуцлага хүлээхгүй болно.
ДӨРӨВ. Мэдээллийн нууцлал

1. Та Dolgion-д өгсөн өөрийн мэдээ, мэдээллийн үнэн зөвийг хариуцах ба буруу, эсвэл дутуу мэдээлэл өгснөөс үүсэх эрсдлийг дангаар хүлээнэ.
2. Dolgion нь Таны мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг хангах талаар өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авна.
3. Үүнд Таны өөрийн оруулсан мэдээлэл, контентоос гадна автоматаар хадгалагдах Таны IP хаяг, худалдан авсан Контент, төлбөртэй холбоотой мэдээлэл, санал асуулга, Үйлчилгээтэй холбогдуулан бүртгэгдсэн Таны бусад мэдээлэл мөн хамрагдана. Тус мэдээллийг Dolgion нь зөвхөн энэ үйлчилгээний нөхцөлд заасанхэрэгжилтийг хангах, Танд зориулагдсан Контент санал болгох, Үйлчилгээгээ улам сайжруулах зорилгоор ашиглана.
ТАВ. Бусад

1. Энэхүү гэрээний аль нэг зүйл заалт нь хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон тохиолдолд бусад зүйл заалтууд хэвээр үлдэх ба хүчин төгөлдөр бус заалтыг гэрээ байгуулах үеийн талуудын ашиг сонирхолд хамгийн нийцэх заалтаар орлуулна.
2. Dolgion нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй ба хэрэв өөрчлөх тохиолдолд өөрийн цахим хуудсаар мэдэгдэнэ. Xэрэглэгч өөрөө хамгийн сүүлийн байдлаар өөрчлөгдсөн үйлчилгээний нөхцөлүүдтэй тогтмол танилцаж байх үүрэгтэй.
3. Мөн Үйлчилгээтэй холбогдуулан бусад дүрэм, журам, нөхцлүүдийг Dolgion нь баталж болох ба тэдгээрийг цахим хуудаст болон аппликэйшнүүдад байршуулснаар энэхүү гэрээний салшгүй хэсэг болно. 4. Энэхүү гэрээг Монгол Улсын хуулийн дагуу зохицуулах ба талуудын хооронд маргаан гарвал Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
#Dolgion